
"Монгол мал үндэсний хөтөлбөр" бол нөхөн сэргээгдэж байдаг мал аж ахуйг дэмжих үндсэн тулгуур баримт бичиг болж цаашид мал аж ахуйг дэмжсэн бодлогын хэрэгжилтэнд анхаарахын чухлыг Төв цэнгэлдэх хүрээлэнд ирсэн 16 аймгийн малчидтай уулзалт хийсэн УИХ-ын гишүүд хэлж байв. Монгол мал хөтөлбөрийг хэрэгжүүлэхийн тулд Засгийн газраас 2,4 тэрбум төгрөгийг зарцуулан, мал бүртгэлжүүлэлтийн ажлыг зохион байгуулж байна. Энэ УИХ-ын бүрэн эрхийн хугацаанд малчдыг дэмжих зорилгоор ,‘’Төрөөс малчдын талаар баримтлах бодлого’’, ‘’Монгол мал үндэсний хөтөлбөр’’, ‘’Хөдөө аж ахуйн гаралтай түүхий эдийн биржийн тухай хууль’’ гэх мэтчилэн мөн газар тариаланг мал аж ахуйтай хослуулан хөгжүүлэх боломжийг бүрдүүлэхийн тулд мах, сүү, жимс жимсгэнэ, хүнсний ногоонд ноогдуулах нэмэгдсэн өртгийн албан татварыг тэглэсэн зэрэг бодлогын арга хэмжээ авсан юм. Үүний нэг болсон Монгол мал хөтөлбөрийг санаачлагч 17 гишүүдийн зарим нь ийнхүү өнөөдөр ‘’Монгол мал хөтөлбөр’’-ийн нэг хэсэг болсон малыг индексжүүлэх ажлын зохион байгуулалттай танилцахаар малчидтай уулзлаа.