Коби Италид тоглож магадгүй

Хуучирсан мэдээ: 2011.09.29-нд нийтлэгдсэн

Коби Италид тоглож магадгүй

“Nike” фирмтэй хамтын ажиллагааны гэрээ байгуулсан Коби Брайнт ивээн тэтгэгчийнхээ шугамаар Италийн Милан хотод хүрэлцэн ирээд байна. “ЛА Лейкерс” багийн өмсгөлтэй хэдэн зуун хөгжөөн дэмжигчид түүнийг угтан авчээ. Бага насандаа Коби Италид амьдардаг байсан, түүний аав Жое Брайнт 1984-1991 оны хооронд тус улсын клубт тоглодог байжээ. Тиймээс Итали бол түүний хувьд гадны улс биш. NBA-ын ажил хаялт үргэлжилж, хэзээ дуусах нь тодорхойгүй байгаа энэ үед тоглогчид гадны лигийн багуудтай гэрээ байгуулсаар байгаа. Дээрх жишгээр 33 настай бүх одод тоглогчид Италийн “Виртус Болонья” багаас гэрээний санал явуулсан юм. Италийн спортын сонинд Коби Брайнт хэлэхдээ ажил хаялт зогстол Италид тоглох магадлал хамгийн өндөр гэсэн байна. Туркийн “Бешикташ” болон Хятадын багуудаас санал ирсэн ч тоглогч өөрөө “Виртус”-ын саналыг илүүд үзжээ. Тус баг 40 өдөрт 10 тоглолтод оролцох 2,5 сая ам.долларын гэрээний санал илгээсэн гэнэ. Тиймээс ажил хаялт сунжрах нь тодорхой болбол энэ саналаас Коби Брайнт татгалзахгүй бололтой. “Болонья” баг улирлын нээлтээ аравдугаар сарын 9-нд “Рома”-гийн эсрэг хийнэ. Тиймээс энэ долоо хоногт түүнийг шийдвэрээ гаргана гэж сэтгүүлчид таамаглаж байгаа юм.

Score Studio
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж