Хятадын хэрэглээний барааны үнэ өссөөр байна

Хуучирсан мэдээ: 2011.09.29-нд нийтлэгдсэн

Хятадын хэрэглээний барааны үнэ өссөөр байна

БНХАУ-д хүнсний бүтээгдэхүүний үнэ өмнөх оны мөн үеийнхээс 13.4 хувиар өсчээ.

Төрийн зөвлөлийн хуралдаанаар үнийн өсөлтийг хязгаарлах асуудлаар зөвшилцөлд хүрсэн ч ядуу өрх орлогынхоо дийлэнхийг хүнсний бүтээгдэхүүндээ зарцуулсан хэвээр байгаа аж.

Хүнсний өргөн хэрэглээний мах, махан бүтээгдэхүүний үнэ 52 гаруй хувиар өссөн байна. Зарим шинжээчийн үзэж байгаагаар иргэдийн жагсаал засгийн газар, Коммунист намыг чиглэж байгаа нь асуудлыг даамжруулж болзошгүй.

Өөрөөр хэлбэл, тус улсад хүнсний бүтээгдэхүүний үнийн өсөлтөөс үүдсэн жагсаал цуглаан газар авах хандлагатай байгаа аж.

Д.Түвшин
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж