”Эдийн засгийн хувьсгал” эхэллээ

Хуучирсан мэдээ: 2011.09.29-нд нийтлэгдсэн

”Эдийн засгийн хувьсгал” эхэллээ

Ардчилсан намаас зохион байгуулах ”Эдийн засгийн хувьсгал” сэдэвт цуврал илтгэлийн нээлт өнөөдөр Төрийн ордонд боллоо. Ардчилсан намаас ардчилсан хувьсгалын хоёр дахь шат болох эдийн засгийн хувьсгалыг “Монгол хүн-2020” хөтөлбөрийн хүрээнд өрнүүлэхээр болж ийнхүү цуврал илтгэлээр түүнийг эхлүүлж байгаа юм.

Цуврал илтгэлийн салхийг Ардчилсан намын дарга Н.Алтанхуяг “Эдийн засгийн хувьсгал эхэллээ” гэсэн лекцээр эхэлж ардчилсан хувьсгалын анхдагч, нэрт нийтлэлч  Баабар “ХХI зууны улс төр, эдийн засгийн хувьсгал улс орнуудад” илтгэлээр үргэлжлүүлэв. Мөн Сүхбаатар аймгийн Засаг дарга Ж.Батсуурь эдийн засгийн хувьсгалыг орон нутгаас эхлүүлэх талаар илтгэсэн юм.

Монгол Улсын эдийн засгийн өсөлт сайжирч, дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ нэмэгдэж байгаа ч бодит амьдрал дээр иргэдэд наалдсан зүйл ховор. Улс төрийн шинэчлэлт хийх талаар дэлхийд дээгүүрт орсон ч эдийн засгийн шинэчлэлт хоцорч байгааг илтгэгчид хэлж байлаа. Баян ядуугийн ялгаа хэт ихэссэн. Үүнийг 22 жилийн өмнө ардчиллыг эхлүүлэгчид огт хүсээгүй. Тиймээс эдийн засгийн хувьсгалыг хийхээс аргагүй боллоо гэцгээж байв.

Дараагийн цуврал лекцийг аравдугаар сард хийхээр болов.

                            Л.ОЮУН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж