Индонезид 18 зорчигчтой онгоц осолдов

Хуучирсан мэдээ: 2011.09.29-нд нийтлэгдсэн

Индонезид 18 зорчигчтой онгоц осолдов

Индонезийн уулархаг районд 18 зорчигчтой онгоц осолджээ. Хамгийн сүүлд тогтоосон байрлалаар аврах багийн ажилтнууд Суматрийн хойд хэсэгт орших Бахорок сууринд эрлийн ажлаа эхэлжээ. CASA C-212 онгоц Суматрийн хойд хэсгээс Асех муж  руу нисч байсан байна. Онгоц хамгийн сүүлд ослын дохио өгснөөс хойш нислэгийн удирдлагаас холбоо тасарчээ. Онгоц орон нутгийн цагаар 7:28 үед осолдсон гэж албаны хүмүүс мэдээлсэн байна. Индонезид агаарын зорчигч тээврийг хамгийн найдвартайд тооцдог ч осол их гардаг ажээ. Өнгөрсөн тавдугаар сард Индонезийн  зорчигч тээврийн онгоц Папуад осолдож байсан юм байна.

Н.Энх
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж