Хөшөөтийн уурхайн асуудлаар шаардлага хүргүүлжээ

Хуучирсан мэдээ: 2011.09.29-нд нийтлэгдсэн

Хөшөөтийн уурхайн асуудлаар шаардлага хүргүүлжээ

“Монгол ньюс” мэдээллийн төвд өнөөдөр
“Амлалт нэхэх ард түмний холбоо”-ны тэргүүн Д.Батцогт, “Эх нутгаа
хайрлъя” чин сэтгэлийн хөдөлгөөнийг санаачлагч н.Батзориг нар Хөшөөтийн
уурхайн талаар мэдээлэл хийлээ.

Уг асуудлаар эх баригчид, УИХ-ын дарга, УИХ-ын гишүүдэд шаадлага
хүргүүлсэн бөгөөд энэ талаараа танилцуулсан юм. “Амлалт нэхэх ард түмний
холбоо”-ны тэргүүн Д.Батцогт “Тус уурхай нь Ховд аймгийн Дарви, Цэцэг
сумын нутагт байрладаг нүүрсний орд бөгөөд 100 хувь Хятадын хөрөнгө
оруулалттай “Мон-Инко” компани хувьцааг нь бүрэн эзэмшдэг. Хөшөөтийн
уурхай руу баруун хилээс 340 км хатуу хучилттай зам тавьж, одоогоор
нүүрээ зөөж эхлэхээр том оврын машинууд нь хэдийнээ бэлэн болчихсон
байгаа. Үүнтэй холбогдуулаад энэ баялаг маань яг хэний өмч юм бэ гэсэн
асуудал тодруулах шаардлага тулгараад байна. Улсын төсвийн хөрөнгө
оруулалтаар хайгуул хийгдэж, нөөц нь тогтоогдсон энэ ордыг өнөөдөр
гадаадын нэг компани 100 хувь эзэмшээд нүүрсийг нь зөөгөөд аваад явах
гэж байна. Ингэснээр Монголд юу үлдэх вэ, Ховд аймгийн хөгжилд ямар
нэмэр оруулах уу, тэнд ажлын байр, үйлдвэр барьж байна уу гэдэг асуудлыг
маш бүрхэг байгаа юм. УИХ-ын дарга Д.Дэмбэрэл, УИХ-ын гишүүн
С.Бямбацогт, Р.Амаржаргал нарт эхний ээлжинд Ард түмний амлалт нэхэх
холбооноос шаардлага хүргүүлсэн. Тус холбооны  тэргүүн УИХ-д Ховд
аймгийнхныг  төлөөлж,  сууж байгаа гурван гишүүнд эхэлж хандлаа” хэмээн
хэлсэн юм. Уг шаардлагадаа Хөшөөтийн уурхайг стратегийн  орд газарт
оруулах тухай болон үндэслэлүүдийг нь хавсаргасан аж.

Г.Даша
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж