“Тавантолгой” ХК-ийн хувьцааг арилжиж эхэллээ

Хуучирсан мэдээ: 2011.09.29-нд нийтлэгдсэн

“Тавантолгой” ХК-ийн хувьцааг арилжиж эхэллээ

Монголын хөрөнгийн бирж дээрх хамгийн өндөр зах зээлийн үнэлгээтэй “Тавантолгой” ХК-ийн хувьцааны арилжааг өнөөдрөөс эхлүүллээ. Тус хувьцааны үнэ хэтэрхий өндөр байсан тул арилжааны идэвхийг сайжруулах, хувьцаа эзэмшигчдийн тоог нэмэгдүүлэх зэрэг хэд хэдэн шалтгаанаар задалж зарахаар болж, өнгөрсөн долдугаар сарын 5-ны өдрөөс арилжааг зогсоогоод байсан юм.

“Тавантолгой” ХК нийтдээ 526 652 ширхэг хувьцаагаа нэг бүрийг нь 100 ширхэг болгон задалснаар 52 сая 665,200 ширхэг хувьцаатай болж байгаа юм. Хувьцааны ханш арилжаа нээгдсэн эхний өдрөө л хамгийн өндөр хэмжээгээр өсч байна. Өнөөдрийн үнэт цаасны арилжаагаар ердөө хоёр ширхэг хувьцаа тус бүр нь 8395 төгрөгөөр худалдагджээ. Тус хувьцааны арилжааг өнгөрсөн долдугаар сарын 5-нд зогсооход 7300 төгрөгийн ханштай байсантай харьцуулахад үнэ ийнхүү 15 хувь өсчээ.

Б.БОЛОР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж