Нээлттэй хаалганы өдөр эхэллээ

Хуучирсан мэдээ: 2011.09.29-нд нийтлэгдсэн

Нээлттэй хаалганы өдөр эхэллээ

Дархан-Уул аймгийн Ус цаг уур, байгаль орчны шинжилгээний төв, Байгаль орчин, аялал жуулчлалын газрын хамтарсан нээлттэй хаалганы өдөр эхлэв. Эдгээр байгууллагууд нээлттэй хаалганыхаа өдрүүдийг Байгаль хамгаалах сарын аяны хүрээнд зохион байгуулж энэ хугацаанд дөрвөн багц, 16 төрлийн ажлыг зохион байгуулахаар төлөвлөжээ. Тухайлбал: ЕБС, Их дээд сургуулийн оюутан, сурагчдад экологийн боловсрол олгох сургалт явуулж, байгаль орчны сэдэвт олон төрлийн тэмцээн зохион байгуулах гэнэ. Энэ нь улс орны ирээдүй болсон хүүхэд залуусын экологийн боловсролд зориулж байгаа оюуны хөрөнгө оруулалт төдийгүй улс, орон нутгийн хэмжээнд экологийн тулгамдсан асуудал болох агаарын бохирдол, цөлжилтийн өнөөгийн байдал, түүнийг бууруулах арга замын тухай зөвлөгөөн зохион байгуулахаар болжээ. Дархан -Уул аймгийн БОАЖГ -ын дарга С.Ганзориг: -Бид өөрсдийн үйл ажиллагаагаа нийтэд нээлттэй байлгах үүднээс хийсэн ажил, дэвшүүлсэн зорилтоо хэвлэл мэдээллийн бүх сувгаар явуулж байна. Аймгийн Ус цаг уурын байгууллага гэхэд л өөрийн вебсайттай болсноор хөдөө аж ахуйн байгаль орчны 10 хоногийн тойм, цаг уурын ажиглалтын мэдээ, хиймэл дагуулаас авсан ургамалжилтын зураг зэргийг иргэд хүлээн авч амьдрал ахуйдаа хэрэглэх боломжтой. Бас зөвхөн энэ аяны хүрээнд төдийгүй цаашдаа иргэдийн санал хүсэлтийг хүлээн авах нээлттэй телефон утас ажиллуулж байна. Энэ утсаар хэн боловч байгаль орчинд сөрөг хууль бус үйлдлийн талаар мэдэгдэж өөрийн санал хүсэлтээ хэлэх боломжтой юм. Мөн энэ өвөл цаг агаар ямар байх тухай болон урьдчилан сэрэмжлүүлэх зөвлөгөө мэдээллийг иргэдэд нээлттэй хүргэж байх болно гэв.
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж