П.Дашийг шүүх хурал эхлээгүй байна

Хуучирсан мэдээ: 2011.09.29-нд нийтлэгдсэн

П.Дашийг шүүх хурал эхлээгүй байна

Төсвийн мөнгө шамшигдуулсан хэрэгт яллагдагчаар татагдсан Онцгой байдлын ерөнхий газрын дарга асан, генерал П.Даш, Улсын нөөц бүрдүүлэлтийн газрын дарга асан Л.Алтангэрэл нарыг шүүх хурал өнөөдөр 11.00 цагаас Хан-Уул дүүргийн шүүхэд эхлэх ёстой байсан ч шүүх бүрэлдэхүүн бүрэлдээгүй гэх шалтгаанаар өдрийн 14.00 цаг хүртэл хойшлуулсан юм. Гэвч 14.00 цаг хэдийнэ өнгөрөөд байхад шүүх хурал эхлээгүй байна. Энэ удаад өмгөөлөгчдийн бүрэлдэхүүн бүрдээгүй гэсэн шалтгаанаар хүлээгдэж байна. Шүүх хуралд шүүгчээр П.Туяа, улсын яллагчаар О.Мөнхбаатар, хохирогчоор ОБЕГ-ын Захиргааны шинжилгээний хэлтсийн дарга Ж.Лувсандэмбэрэл, шинжээчээр Б.Алтантуяа нар ажиллах бол гэрчээр Д.Амарсайхан, Д.Болдмаа нар оролцох ажээ.

Н.Туул
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж