
Ivanhoe-гийн 48.5 хувийг эзэмшиж, уурхайн үйл ажиллагааг явуулж буй Rio, гэрээгээ хүндэтгэхгүй байгаа тогтворгүй төр засаг улс оронд нь хийгдэх ирээдүйн хөрөнгө оруулалтад саад болно хэмээн сануулсан юм. Энэ нь уг үйл явдлыг хамгийн муу үйлдэл гэж тодотгоход хүргэсэн цор ганц шалтгаан болно.
Өөр нэг зүйл бол Монгол улс одоогоор Тавантолгойн коксжих нүүрсний ордыг хөгжүүлэх талаар уул уурхайн компаниудтай хэлэлцэж байгаа явдал юм. Мөн ирэх жилд Эрдэнэс Тавантолгойн IPO-г хийж, хөрөнгө оруулагчдад зарахыг найдаж байгаа. Тэд ийм шударга бус заль мэх нь үндсэн хөрөнгийнхөө бүрэн үнэ цэнийг олоход тусална гэж бодож байгаа юм байх даа.
Оюутолгой төслийн үйл ажиллагааны 50 хувь нь гүйцэтгэгдээд байгаа бөгөөд Австралид суурин байдаг Rio-гийн Нүүрсний захирал Andrew Harding хэлэхдээ, 2 дахь үйл ажиллагаа болох газар доорх уурхайн төслийн хөрөнгийн зардлыг эхний ээлжийн 6 тэрбум долларын хамтаар 10 тэрбум долларт хүргэнэ гэсэн. 2 дахь хэсэгт нь үйл ажиллагааны эхний 10 жилийн 450.000 тонн pa-г 800.000 тонн pa хүртэл өсгөх боломжтой юм.