Үүнээс өмнө ING Монголд төлөөлөгчийн газраа нээгээд 3 жил болж байна. Дэлхийн хамгийн том корпорациудын 12-т эрэмбэлэгддэг, банк санхүү, даатгалын тэргүүлэх компани ING Монголд төлөөлөгчийн газраа нээсэн нь олон улсын томоохон банкууд Монголыг сонирхоход гол нөлөө үзүүлсэн гэхэд болно.
Standard Chartered энэ ондоо багтаан салбараа нээх хүсэлтэй байгаа бөгөөд албан ёсны хүсэлт тавихаар эхний яриа хэлэлцээрээ Монгол банктай хийж байгаа аж. Дэлхийн 70 улсад салбартай, 80 мянган ажилтантай, 2010 онд 4.23 тэрбум долларын цэвэр ашигтай ажилласан Standard Chartered Монголд салбараа нээвэл Монголын банк санхүүгийн салбарын хөгжилд томоохон хувь нэмэр оруулна хэмээн салбарынхан үзэж байгаа аж.
Монгол банкны зүгээс олон улсын томоохон банкуудыг Монголд салбараа нээхийг нь дэмжиж байгаагаа илэрхийлж байсан. Тиймээс ч Standard Chartered банкны хүсэлтийг хүлээн авах байх гэсэн яриа байна.