“100 жилийн ганцаардал”-ыг хориглох уу?

Хуучирсан мэдээ: 2011.09.29-нд нийтлэгдсэн

“100 жилийн ганцаардал”-ыг хориглох уу?

Оросын үнэн алдартны шашны зүтгэлтнүүд Владимир Набоковын “Лолита” болон Габрель Гарсия Маркизийн “100 жилийн ганцаардал” номуудыг тус улсын дунд сургуулийн сургалтын хөтөлбөрөөс хасахыг шаардлаа. Тэрбээр эдгээр номыг өсвөр насны хүүхдийг “том хүний” амьдралд уриалан дуудах муу талтай хэмээн үзэж байгаа юм. Тиймээс ийм ном унших нь ёс суртахууны хувьд харш гэж мэдэгдлээ. Гэвч Кремлийн зүгээс ийм хориг тавих нь ОХУ-ын нэр хүндийг олон улсад унагана гэж үзэж байгаагаа уламжилжээ.


В.Набоков 1917 онд Орос нутгаа орхин дүрвэн гарсан бөгөөд 1955 онд “Лолита” романаа англи хэл дээр хэвлүүлжээ. Энэ номд дунд эргэм насны нэгэн эр 12-той дагавар охинтойгоо харилцаатай болдог тухай өгүүлдэг юм. 1967 онд зохиолч нь “Лолита”-гаа орос хэлнээ хөрвүүлэн төрөлх орондоо хэвлэсэн авч тэр дороо хаагдаж байсан түүхтэй. Харин “100 жилийн ганцаардал” бол Зөвлөлт засгийн үед ихээхэн нэр хүндтэй байсан билээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж