Монгол ардын аман зохиол (Вики хуудас)

Хуучирсан мэдээ: 2011.09.29-нд нийтлэгдсэн

Монгол ардын аман зохиол (Вики хуудас)

Өнөөдөр манай дотоод болон гадаадад байгаа ихэнхи монголчууд маань
монгол ардын аман зохиолоо сайн мэдэхгүй, мартаж эхэлж байгаа юм шиг
надад санагдаж байгаа билээ. Ийм учраас монгол ардын аман зохиолын
талаар бага ч гэсэн мэдээлэл интернетэд тавих үүднээс Википедиа дээр "Монгол ардын аман зохиол" гэсэн вики хуудас үүсгэв.

Мөн монгол ардын аман зохиолыг нийт монголчууддаа сурталчлах ажилд
нэгдэх хүсэлтэй хүмүүс байгаа бол надтай холбогдоно уу. Бүгдээрээ
хамтарч монгол ардын аман зохиолыг сурталчилсан вэб хийхээс авахуулаад
олон зүйл хийж болно.

Дараах гурван өгүүлбэрээр энэ удаагийн бичлэгээ дуусгая.



Үүх түүхээ мэдэхгүй хүн, ойд төөрсөн сармагчин лугаа адил. 


Дэм дэмэндээ, дээс эрчиндээ.


 Дуслыг хураавал далай, дуулсныг хураавал эрдэм.

http://enkuco.blogspot.com/

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж