Фермер эр Рианнаг цамц өмсөхийг зөвлөжээ

Хуучирсан мэдээ: 2011.09.29-нд нийтлэгдсэн

Фермер эр Рианнаг цамц өмсөхийг зөвлөжээ

Дуучин Рианнагийн Умард Ирланд дахь клипний зураг авалтын үеэр болсон явдал шоу бизнесийн ертөнцөд шуугиан дэгдээгээд байна. Зураг авалтын үеэр дуучныг цамцаа тайлан, хөхний даруулгаа тайлж шидэхийг харсан нутгийн нэгэн фермер эр трактортайгаа очиж, тэднийг зүй зохисгүй  үйлдлээ зогсоохыг эелдгээр хүссэн гэнэ.  Фермер эр мөн дуучин Рианнад цамц өмсөхийг зөвлөсөн ажээ.  Христийн шашны итгэл үнэмшилдээ үнэнч 61 настай фермер зураг авалтын багийнханыг порно зураг авч байна гэж бодсон гэнэ. Тэрбээр Рианнаг дуучин гэдгийг ч мэдээгүй ажээ. Нүцгэн биеийг жинхэнэ хүч гэж ойлгодог шоу бизнесийнхний дунд дээрх явдал шуугиан дэгдээж орхижээ. Рианна, Бритни Спирс, Lady Gaga, Бейонсе нарын алдар нэр, амжилт тэдний клипэнд шингэсэн байдаг хагас порно графтай салшгүй холбоотой гэж Британийн “Daily news” сонинд бичжээ. Харин  дуучин Аделийг секс бэлэг тэмдэг болох гэж хичээлгүй жинхэнэ авьяасаар олны танил болсон гэж бичжээ.

Н.Энх
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж