Эмнэлгүүдийн санхүүгийн “Но”-г бүрэн илрүүлдэг үү

Хуучирсан мэдээ: 2011.09.29-нд нийтлэгдсэн

Эмнэлгүүдийн санхүүгийн “Но”-г бүрэн илрүүлдэг үү

Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас өчигдөр мэдээлэл хийсэн. Тэд Завхан, Хөвсгөл, Төв, Дорноговь аймгийн эмнэлэгүүдийн магадлах комиссын үйл ажиллагаанд шалгалт хийжээ. Шалгалтаар эмнэлэгүүдийн санхүү, тооцоотой холбоотой олон тооны зөрчил илэрсэн байна. Тэд нийт 95 сая төгрөгийн зөрчлийг илрүүлжээ. Тиймээс дээрх аймгуудын эмнэлгийн дарга, удирдлагуудад хариуцлага тооцохыг холбогдох төрийн байгууллагад нь мэдэгдэхээр зэхэж байгаа гэнэ. Өнгөрсөн жил Чингэлтэй дүүрэгт хууль бусаар өвчтөний хуурамч түүх бичиж, мөнгө завшсан эмч нарын хэрэг илэрч байсан. Энэ бүхнээс үзэхэд энэ мэт хөрөнгө мөнгөтэй холбоотой олон хэргүүдийг эмнэлгүүд нуун дарагдуулдаг байх магадлал их байгаа аж. Чингэлтэй дүүргийн эмнэлгийн дарга С.Тунгалагт  холбогдох өвчтөний хуурамч түүх үйлдэж, нийгмийн даатгалын сангаас мөнгө завшсан хэргийг одоогоор Нийслэлийн прокурорын газарт шалгаж байгаа аж.

"Улс төрийн тойм" сонин
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж