Сүлжээний бизнесийг илрүүлэх ажлын хэсэг байгуулжээ

Хуучирсан мэдээ: 2011.09.29-нд нийтлэгдсэн

Сүлжээний бизнесийг илрүүлэх ажлын хэсэг байгуулжээ

Сүлжээний бизнесийн хохирог­чид хэрээс хэтэрчээ. Улсын мөрдөн бай­цаах газарт сүлжээний хэргийн хо­хирогчдын хохирлыг тогтоох аж­лын хэсэг ажиллаж эхэлсэн байна. Уг ажлын хэсэгт дүүрэг бүрээс хэрэг хариуцсан мөрдөн байцаагч нар багтаж байгаа аж. Одоогийн байд­лаар Улсын мөрдөн байцаах га­зар хамгийн их хөдөлгөөнтэй бай­гаа газар нь тус ажлын хэсгийн өрөө болж хувирчээ. Уг нь Улсын мөрдөн байцаах газар За­хир­гаа удирдлагын, Үнэлгээ, хяналт шал­галтын хэлтэс болон Онц хүнд гэмт хэрэг мөрдөх, Эрэн сурвалжлах, хул­гайн гэмт хэрэг мөрдөх, Хүнд гэмт хэрэг мөрдөх, Эдийн засгийн гэмт хэрэг мөрдөх, Байгаль хамгаалах журмын эсрэг гэмт хэрэг мөрдөх, Зохион байгуулалттай гэмт хэрэг мөр­дөх гэсэн албан ёсны долоон хэлтэстэй аж. Харин дүүрэг тус бүрт мөр­дөн шал­гаж хүчрэхгүй байгаа хэр­гийг шийд­вэрлэхээр ажлын хэсэг бай­гуулах то­хиолдлууд  цөөнгүй гардаг гэнэ. Энэ удаа сүлжээний биенес нэрээр залилан хийгсэд хэрээс хэтэрч, хохирогчдын тоо 6000 хол давсан учир энэ хэргийг шийдэхээр ажлын хэсэг байгуулан ажиллаж байгаа нь энэ юм байна.

Сүүлийн жилүүдэд автомашин, байртай болгоно гэсэн сүлжээний зали­лангын хохирогч болсон олон хү­н цагдаагийн байгууллагад ханд­сан байна. Саяхан “Байгаль Эр­дэнэ” сан­гынхан иргэдийг 650 мян­ган төгрөгөөр машинтай болгоно хэмээн сурталчилж, олон хохирогч “Үйлдвэрлэсэн”. 

Тэгвэл одоогийн байдлаар “Ма­шин, байртай болгож өгнө” гэ­хээс гадна “Бэлэн мөнгийг чинь өс­гөж өгнө” хэмээн иргэдийг залил­сан сүл­жээний найман хэргийг цаг­даагийн бай­гууллага мөрдөж байгаа аж. Өнөөдрийн байдлаар 6848 иргэн хохирогчоор мэдүүлэг өгчээ. Дээрх хүмүүсийн мэдээллийн мөрөөр цаг­даагийнхан найман хэрэгт эрүү үүс­гэсэн бөгөөд үүнээс “Говийн хөгж­лийн ирээдүй”, “Барагдашгүй ал­маз”, “Хүсэл мөрөөдлийн хүч” гэсэн гэсэн гурван газарт хамааралтай хэ­­рэгт ялын дүгнэлт үйлдүүлэхээр про­­курорт шилжүүлсэн байгаа. Ха­­рин үлдсэн таван хэргийг нь үргэлж­лүүлэн шалгаж, хохирогчдоос мэдүү­лэг ав­саар байна. Энэ мэт Илбийн карт, Унд­ран цацрах, Айсуй жаргал, Шинэ санаа, Жавхланг бадруулагч зэ­рэг олон сүлжээнүүдэд залилуулсан ир­­гэд ар араасаа гарч ирсээр байгаа аж.

Ийнхүү зохион байгуулалттай зали­лан хий­хээс гадна ганц нэгээрээ оюутан, за­­луусын мөнгийг хоёр дахин өс­гөж өгнө хэмээн залилдаг хүмүүс ч гаарсан аж. Үүний хэрээр орон нут­гаас сургалтынхаа төлбөртэй ирсэн оюутнууд бусдад залилуулж, мөнгөө алд­сан хэрэг цөөнгүй бүртгэгдээд бай­гаа юм байна. Залилагчид мөнгөтэй оюутнуудыг “Ангуучлах”-аас гадна бусдыг өөрсдийн луйвартаа гишүүнчлэлээр элсүүлэх үзэгдэл ч ихэсчээ. Үүнээс болоод өөрсдөө ч мэ­дэх­гүй  залилан мэхлэгч болоод ху­вир­чихаж байгаа хүн их байгаа тухай мөр­дөн бай­цааг­чид анхааруулж байсан.

Харин Шударга өрсөлдөөн хэрэг­лэгчийн төлөө газраас өнгөрсөн жи­лээс л “Сүлжээний бизнес эрхлэх за­маар иргэдийг хуурч, залилж байгаа тохиолдлуудад газар дээр нь хяналт тавих үүднээс мэдээллийн сан бүр­дүүлж байгаа” гэдэг мэдээллийг өгч эхэл­сэн ч одоо болтол биеллээ олоогүй л байна.

Сануулж, сэрэмжлүүлээд байхад амар хялбар аргаар мөнгө олох гэ­­сэн хүмүүс сүлжээний бизнес эрх­­лэгч­дийг өөгшүүлсээр байгаа нь энэ төрлийн гэмт хэргийн тоог буу­руу­лахгүй байгааг ч цагдаа­гийнхан аргаа баран өгүүлж байсан юм. Иргэдийн өөрсдийнх нь буруутай үйлдлээс болж ийнхүү улс даяар хөдөлж, ул­сын мөрдөн байцаах газарт ажлын хэсэг байгуулаад байгаа юм байна.

Р.САРАНГОО

"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж