Жексоны туслах хачирхалтай мэдүүлэг өгчээ

Хуучирсан мэдээ: 2011.09.29-нд нийтлэгдсэн

Жексоны туслах хачирхалтай мэдүүлэг өгчээ

Попын хаан Майкл Жексонд нойрсуулах эм өндөр тунгаар өгч байсан гэж буруутгагдаад буй эмч Конрад Муррейн шүүх хурал дээр нэгэн хачирхалтай  нотлох баримт гарч иржээ. Майкл Жексоны туслах байсан Уильямс шүүхэд мэдүүлэг өгөхдөө “Попын хааныг нас барсан өдөр Конрад Муррейн эмч түүнд нэгэн хачирхалтай хүсэлт тавьсан гэжээ. Эмч түүнийг дуучны гэрт нь очоод хүмүүст харуулах ёсгүй нүүрний тосыг авчирч өгөхийг хүссэн. Би цочролд учраас мартсан байсан” гэжээ. Цагдаа нар дуучныг нас барсны дараа Майклын гэрээс тэрхүү хоёр төрлийн нүүрний тосыг олсон байна. Уг тосуудыг Попын хаан арьсаа төлжүүлэхэд хэрэглэдэг байсан гэнэ.

Мөн шүүх хурал дээр нэгэнт амьсгал хураасан Майклыг сэргээх гэж оролдож буй эмчийн зургийг харуулсан нь олныг цочирдуулжээ. Майкл Жексоны ах эгч, дүү нар түүний үхэлд эмчийг буруутгаж байгаа бол эмч нойрсуулах эмийг дуучин өөрөө тунг нь хэтрүүлснээс амиа алдсан гэж няцааж байгаа юм.

Н.Энх
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж