Хязгааргүйн цаана хөтлөх Б.Баярцэцэгийн үдэш

Хуучирсан мэдээ: 2011.09.29-нд нийтлэгдсэн

Хязгааргүйн цаана хөтлөх Б.Баярцэцэгийн үдэш

Дуучин Б.Баярцэцэгөөрийн монгол дуунаас бүрдсэн анхны “Хязгааргүйн цаана” бие даасан тоглолтыг энэ сарын 27, 28-нд Соёлын төв өргөөнд хийлээ. Тэр хоёр өдөр тайзыг эзэгнэж, үзэгчдийг байлдан дагуулсан. Соёлын төв өргөөнд Б.Баярцэцэгийн “Хязгааргүйн цаана” юу болохыг харахаар ирсэн үзэгчид нь олон байв. Дуучин Б.Баярцэцэг 10 гаруй жил Монголын рок попын ертөнцөд дуулж байгаа ч анх удаа өөрийнхөө дан монгол дуунаас бүрдсэн тоглолтыг хийж байгаа нь энэ аж. Тэрбээр тоглолтдоо хит дуунуудаа эгшиглүүлж, жинхэнэ амьд хөгжмийн гайхамшгийг мэдрүүлсэн.

Түүний дуу хоолой дуулах тусам улам л хүчтэй болж байх шиг. Дуучин бүсгүйн үзэгчдэд барьсан гэнэтийн бэлэг нь “Нисванис”-ын Амгаа байв. Тэрбээр “Нивсанис”-ын Амгаатай хамтран дуулсан шинэ дуугаа танхимд суугаа үзэгчдэд анх удаа дуулж сонордуулав. Энэ тоглолтоороо дуучин Б.Баярцэцэг “Хязгааргүйн цаана” шинэ цомгийг танилцуулж байгаа гэдгээрээ онцлог болсон. Хит дуу, шинэ уран бүтээл, амьд хөгжим, дуучин бүсгүйн өвөрмөц, хүчтэй хоолой энэ бүгд үзэгчдийг “Хязгааргүйн цаана” аваачсан биз.


М.Урин
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж