Түлээ, нүүрсний үнэ нэмэгджээ

Хуучирсан мэдээ: 2011.09.29-нд нийтлэгдсэн

Түлээ, нүүрсний үнэ нэмэгджээ

Анхны цас орж, цаг агаар хүйтэрсэнтэй холбоотой түлээ, түлшний үнэ ханш нэмэгджээ.

Нэг шуудай түлшний үнэ даруй 200-400 төгрөгөөр нэмэгдэж, нэг шуудай нарс мод 6000, жижиглэнгээр 1500 төгрөгөөр зарагдаж байна.

Харин хар мод 1300 төгрөгт хүрсэн бол уржигдарыг хүртэл 1000 төгрөг байсан шуудай нүүрс 1500 төгрөг болон өсчээ. Хамгийн гол нэг шуудай гээд байгаа тор нь дэлгүүрүүдэд 100 төгрөгөөр зарагддаг гялгар уутнаас ч жижиг аж.

Мөн Цайз", "Хангай", Түшиг" зэрэг захад нүүрсний үнэ дунджаар "портер" буюу хоёр тонн нь 270, нэг тонн нь 150-180 мянган төгрөг "Зил-130" машин буюу таван тонн нь 470 мянган төгрөг байна. Алагтолгойн нүүрс "портер" нь 160-190 мянган төгрөг, Налайхын нүүрс 160-180 мянган төгрөгөөр худалдаалагдаж байна.

Н.Туул

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж