Хятадад дахин метро осолджээ

Хуучирсан мэдээ: 2011.09.29-нд нийтлэгдсэн

Хятадад дахин метро осолджээ

Шанхайд өнгөрсөн мягмар гаригт метро осолдож 284 хүн гэмтэж бэртжээ.

Дохиоллын системийн доголдлоос үүдэж осол гарсан нь олон нийтийн бухимдлыг дээд цэгт нь хүргээд байна. Метроны дохиоллын систем ажиллагаагүй болсноос ажилтнууд гар утсаараа чиглэлийг зохицуулах гэж оролдсоноос дээрх осол гарчээ. Өнгөрсөн долдугаар сард Вэнжоу хотод гарсан хурдны галт тэрэгний осол мөн л дохиоллын системийн доголдлоос болсон юм. Дээрх ослоор 40 хүн амиа алдсан байна. Хятадын хэвлэл мэдээллийн хэрэгслээр хөгжил дэвшлээр цангасан эрх баригчид бүтээн байгуулалтад хэт их улайрч олон нийтийн аюулгүй байдлыг эрсдэлд оруулж байна гэж шүүмжилж байгаа ажээ. Осол орон нутгийн цагаар 14:51 үед Шанхайн Шентонг метроны 10-р зам дээр гарчээ. Өчигдөр буюу лхагва гаригт  хөнгөн бэртэлтэй 189 зорчигч эмнэлгээс гарсан бол 95 хүн одоо ч эмчлүүлж байгаа гэнэ. 20 сая хүн байнга зорчдог галт метроны аюулгүй байдал Хятадад хамгийн ноцтой асуудал болоод байгаа гэнэ.

Н.Энх
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж