Ерөнхийлөгч гадуур ажиллана

Хуучирсан мэдээ: 2011.09.29-нд нийтлэгдсэн

Ерөнхийлөгч гадуур ажиллана

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр гадуур ажиллах нь. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас зургаа дахь жилдээ “Намрын ногоон өдрүүд-2011” үзэсгэлэнг худалдааг Төв цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулж буй юм. Тус үзэсгэлэнг төрийн тэргүүн энэ удаад сонирхохоор болжээ. Үзэсгэлэнд Монголын өнцөг булан бүрээс ирсэн тариаланчид ургацын дээжээ нийслэлчүүдэд худалдаалж буй юм. Гол нь эдгээр бүтээгдэхүүнүүд байгалийн цэвэр органик бүтээгдэхүүн учраас хүний эрүүл мэндэд тустай. Нөгөөтэйгүүр, монголчууд өөрсдөө дотоодынхоо нөөц бололцоогоор 100 хувь улаан буудай болон хүнсний ногооныхоо хэрэгцээг хангах боломжтой болсон нь өнгөрсөн хугацаанд Засгийн газраас хэрэгжүүлсэн “Атрын гуравдугаар аян”-ы үр дүнгийн илрэл болж байгаа билээ.

Г.Дарь
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж