Б.Түвшинбат өнөөдөр тулалдана

Хуучирсан мэдээ: 2011.09.29-нд нийтлэгдсэн

Б.Түвшинбат өнөөдөр тулалдана

Боксын насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Азербайжаны нийслэл Баку хотноо дөрөв дэх өдрөө үргэлжилж байна. Олимпийн наадмын эрх олгоно гэдгээрээ онцлогтой ДАШТ-д Монголын найман ширэн бээлийтэн хүч үзэж буй. Хамгийн хөнгөн жин болох 49 кг-д Бээжингийн олимпийн мөнгөн медальт, дэлхийн аварга, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин П.Сэрдамба эхний тойрогт гоц мөргөсөн бол 52 кг-д дэлхийн аваргын мөнгөн медальт, Гавьяат тамирчин Н.Төгсцогт, 56 кг-д ОУХМ Д.Отгондалай, 81 кг-ын жинд ОУХМ С.Эрдэнэбаяр нар эхний учраагаа ялаад байгаа. Харин өнөөдөр Монголын ширэн бээлийтнүүдээс 69 кг-ын жинд ОУХМ Б.Түвшинбат дэлхийн аваргын рингэнд гарч, тулалдана. Азийн аваргын мөнгө, дэлхийн оюутны аварга, Казахстаны Ерөнхийлөгчийн нэрэмжит цомын тэмцээний мөнгөн медальт тэрбээр Армяны боксчин Самуэль Матевосьянтай тоглохоор сугалаа таарчээ. Тоглолтууд Монголын цагаар 18.00 цагаас эхэлнэ.

С.Цэлмэг
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж