“Театрын зураач” үзэсгэлэн маргааш нээлтээ хийнэ

Хуучирсан мэдээ: 2011.09.29-нд нийтлэгдсэн

“Театрын зураач” үзэсгэлэн маргааш нээлтээ хийнэ

Монголд мэргэжлийн урлагийн байгууллага үүсч хөгжсөний 80 жилийн ойд зориулсан “Театрын зураач” үзэсгэлэн маргааш нээлтээ хийх гэж байна. Тус үзэсгэлэнд үе үеийн театрын зураачдын уран бүтээлийг дэлгэх гэнэ. Үзэсгэлэн 17.00 цагт Монголын Урчуудын Эвлэлийн Хорооны үзэсгэлэнгийн танхимд нээлтээ хийх юм. “Театрын зураач” үзэсгэлэнд Улсын драмын эрдмийн театрын 80 жилийн түүхэнд драмын сонгодог болон үндэсний томоохон жүжгийн тайзны ерөнхий зураачид болох Л.Гаваа, Л.Намхайцэрэн, Н.Цүлтэм, Л.Махбал, Ц.Доржпалам, Д.Сүхбаатар, Ц.Зориг, Я.Шийтэр, Ч.Гунгаасүх зэрэг эрхэмн уран бүтээлчдийн тайзны маткет, хувцасны эскиз зэргийг танилцуулах нь. Харин үзэсгэлэнгийн нээлтэд төр захиргааны төв байгууллагуудын удирдлагууд, театрын удирдлага, үе үеийн уран бүтээлчид, зураачдын ар гэрийнхэн оролцоно. Үзэсгэлэн ирэх аравдугаар сарын 6-ныг хүртэл үргэлжэх юм.

М.Урин
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж