Америк залуу Пентагоныг дэлбэлэх гэж оролджээ

Хуучирсан мэдээ: 2011.09.29-нд нийтлэгдсэн

Америк залуу Пентагоныг дэлбэлэх гэж оролджээ

Алсын удирдлагатай тоглоомон онгоцонд тэсрэх бөмбөг суурилуулж Пентагоныг дэлбэлэх гэж оролдсон АНУ-ын Массачусетсын иргэн 26 настай залууг баривчилжээ. Уг этгээд мөн АНУ-ын нийслэл Вашингтонд тэсрэх бөмбөг тавихаар төлөвлөж байжээ.  Пентагоны эрх баригчдын мэдээлснээр нисэх онгоцны жижиг загвар дотроос C-4 хуванцар тэсрэх бодис олдсон байна. Холбооны мөрдөх товчооны илрүүлсэн баримтаар уг этгээд Бостон хотын их сургуулийг  физикийн чиглэлээр төгссөн ажээ. Түүнийг Аль-Кайда алан хядах байгууллагад АНУ-ын цэргийнхний талаар мэдээлэл дамжуулж байсан гэж буруутгаж байна. Харин баривчлагдсан этгээдийн өмгөөлөгч одоогоор ямар нэгэн тайлбар мэдэгдэл хийгээгүй байна.

Хууль сахиулагч нэгэн эх сурвалжийн мэдээлснээр онгоцны загварт тэсрэх бөмбөг суурилуулсан этгээд олон нийтэд аюул учруулж амжаагүй гэнэ. Тэрбээр өмнө нь 2010 онд Холбооны мөрдөх товчооны ажилтнуудад  “Жихад” хэмээх алан хядах үйл ажиллагаа зохион байгуулна гэж заналхийлэл явуулж байжээ.

Түүнийг террористуудтай холбоотойг одоогоор тогтоогоогүй бөгөөд интернэтээс үзсэн видеог  туршиж үзэх гэсэн байж болзошгүй гэж таамаглаж байна. Онгоцны загварт суурилуулсан тэсрэх бодисын маш бага хувь нь жинхэнэ аюултай бодис байжээ. Массачусетс мужид түүнийг шүүх шүүх хурал ирэх даваа гаригт болох юм байна. Одоогоор түүнийг урьдчилан саатуулах төвд хорьж байгаа ажээ.


Н.Энх
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж