Улаанбаатарт хур тунадас орохгүй

Хуучирсан мэдээ: 2011.09.29-нд нийтлэгдсэн

Улаанбаатарт хур тунадас орохгүй

Өнөөдөр Улаанбаатар хотод  солигдмол үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи хойноос секундэд   5-10 метр. Шөнөдөө 7-9 хэм хүйтэн, өдөртөө 4-6 хэм дулаан байна.

Төвийн нутгаар солигдмол үүлтэй. Нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орно. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 10-15 хэмийн хүйтэн, өдөртөө 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 5-10 хэм хүйтэн, өдөртөө 3-8 хэмийн дулаан байна.
 
Баруун аймгуудын нутгаар солигдмол үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 4-9 метр. Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 9-14 хэм хүйтэн, өдөртөө 1 хэм хүйтнээс 4 хэмийн дулаан, Алтайн өвөр говиор шөнөдөө 1-6 хэм, өдөртөө 12-17 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 1-6 хэм хүйтэн, өдөртөө 7-12 хэмийн дулаан байна.

Зүүн аймгуудын нутгаар үүлэрхэг. Шөнөдөө ихэнх нутгаар, өдөртөө нутгийн зүүн хэсгээр нойтон цас орно. Салхи зүүн хойноос секундэд 6-11 метр, шөнөдөө зөөлөн цасан шуурга шуурна. Хүйтэрч шөнөдөө 3-8 хэм хүйтэн, өдөртөө 4-9 хэм дулаан байна.

Говийн нутгаар багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи зүүн хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө бүх нутгаар 1-6 градус хүйтэн, өдөртөө Өмнөговийн нутгаар 8-13 хэмийн, бусад нутгаар 4-9 хэм дулаан байна гэж Ус цаг уурын хүрээлэнгээс мэдээлэв.

Н.Туул

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж