Манзушир бурхан зална

Хуучирсан мэдээ: 2011.09.29-нд нийтлэгдсэн

Манзушир бурхан зална

Өнөөдөр намрын дунд сарын шинийн хоёрны билэгт сайн өдөр. Эл өдөр Гандантэгчинлэн хийдийн Мэгжид Жанрайсиг бурхны дацанд оюун билгийн мэлмийг нээгч Манзушир бурхныг шүншиглэн залах ажээ. Үүний өмнө өнгөрсөн хавар Монголыг даагч Очирваань их шүтээнийг мөн дацанд аравнайлж залсан юм. Ийнхүү Жанрайсигийн дацанд мэлмийг нээгч Жанрайсиг, оюун билгийг тэтгэгч Манзушир, Монголын төр бат байхыг сахигч Очирваань гэсэн гурван их шүтээн хамтдаа залрах боллоо. Мөн дацанд эх, үрсийн амар амгалангийн шүтээн Бүжинлхам бурхан бас залардаг юм.

Д.ОЮУН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж