Нийт ургацын 70 гаруй хувийг хураажээ

Хуучирсан мэдээ: 2011.09.29-нд нийтлэгдсэн

Нийт ургацын 70 гаруй хувийг хураажээ

Монголын орны нийт нутгаар цаг агаар сэрүүсч, газар тариалангийн бүс нутагт цас, бороо холилдон орсны улмаас ургац хураалтын ажилд сөргөөр нөлөөлжээ. Тухайлбал, Сэлэнгэ аймгийн хувьд 34 мянган тонн үр тариа цасанд дарагдсан байна. Ингэхдээ налсан тарианы хувьд ургац алдаж мэдэх гэнэ. Тодруулбал, 34 мянган тонн үр тарианы 11 мянга нь налуу байгаа нь, хураахад хүндрэл учирч мэдэхээр байна гэдгийг Сэлэнгэ аймгийн Хөдөө аж ахуйн газрын дарга мэдэгдэж буй юм. Хэрвээ ойрын хоёр хоногт цаг агаар дулаарч нар халаад эхэлбэл, гурав дахь өдрөөс нь тариаланчид ургац хураах ажилдаа орох аж.

Албаныхны мэдээгээр одоогоор Монгол Улс нийт үр тарианыхаа 70 гаруй хувийг хураан авчээ.

Г.Дарь
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж