Сэлэнгэчүүд МЗХ-ны 20 жилийн ойгоо тэмдэглэж байна

Хуучирсан мэдээ: 2011.09.29-нд нийтлэгдсэн

Сэлэнгэчүүд МЗХ-ны 20 жилийн ойгоо тэмдэглэж байна

Монгол Улсад Залуучуудын хөдөлгөөн үүссэний 90 жил, МЗХ-ны 20 жилийн ойн баярыг Сэлэнгэ аймагт энэ өдрүүдэд тэмдэглэж байна. Их жанжин Д.Сүхбаатарын санаачилсан “Бошгыг халах залуучуудын эвлэл” нь манай улсад залуучуудын байгууллага үүссэний эхлэл байсан юм. 90 жилийн түүхэнд Монголын залуучуудыг эгнээндээ багтаасан байгууллага нь улс орондоо ямагт манлайлагч нь байж, амжилт бүтээлээ төр засгаараа үнэлүүлж, “Байлдааны гавьяаны улаан тугийн одон”, “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”, “Сүхбаатарын одон”-гоор дөрвөн удаа тус тус шагнагдаж байжээ. Ойн хүрээнд сум бүрт “Залуучуудын нэрэмжит гудамж” бий болгон тохижуулах, аймгийн Нэгдсэн музейд “Эвлэлийн түүхийн булан” нээх, сонин хэвлүүлэх, телевизийн нэвтрүүлэг хийх, сум­дын Залуучуудын холбоог тамга, тугтай болгох зэрэг ажлуудыг хийсэн байна. Баярын хуралд аймгийн Засаг дарга Ж.Эрдэнэбат оролцон баяр хүргэн үг хэлж, аймгийн Залуучуудын холбооны тэргүүлэгч гишүүн Т.Гантулга, Ц.Баярбаатар нарыг Засаг даргын жуух бичгээр шагнаснаа гардуулж өглөө. Энэ үеэр ахмад, дунд үе, залуу үеийн төлөөллийн 60 гаруй хүн Монгол Улсад Залуучуудын хөдөлгөөн үүссэний 90 жилийн ойн медалиар шагнагдсан байна.
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж