Оюутны спортын аян болж байна

Хуучирсан мэдээ: 2011.09.29-нд нийтлэгдсэн

Оюутны спортын аян болж байна

Монголын оюутны спортын холбооноос Архангай, Завхан, Говь-Алтай, Ховд зэрэг дөрвөн аймгаар есдүгээр сарын 20-ноос аравдугаар сарын 1-ны өдөр “Оюутны спорт-Боловсрол” сэдэвт аян зохион байгуулж байна. МОСХ-ны ерөнхий нарийн бичгийн даргаар ахлуулсан дөрвөн хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг Архангай аймгийн МУБИС-ийн харьяа Багшийн коллеж, МУИС-ийн Завхан аймаг дах Эдийн засгийн дээд сургуулийн хамт олон, багш, оюутнуудтай уулзалт, ярилцлага хийж, шатрын зэрэг тоглолт явуулж олон зуун оюутан тамирчдыг хамрууллаа.

Сургалт, семинарыг “Дэлхийн оюутны спорт, Универсиад наадам ба ОУ-ын оюутны спортын холбоо” сэдвээр доктор Д.Жаргалсайхан хийв. Мөн МОСХ-ны ажилтанууд “МОСХ-ны үйл ажиллагаа, түүний зохион байгуулж байгаа ажил”-ын талаар яриа, ярилцлага хийсэн байна.

Мөн Архангайн Багшийн коллежийн 60 жилийн ойн арга хэмжээний үеэр тус сургуулийн таван багш, нэг оюутныг ЗГХАгентлаг, БТСГазар, МОХ-ны шагналаар шагнаж урамшуулав.

Аяны үйл ажиллагаа Говь-Алтай, Ховд аймгаар үргэлжлэн явагдах ажээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж