Ховдчууд зутруу өвөлжиж мэдэх нь

Хуучирсан мэдээ: 2011.09.29-нд нийтлэгдсэн

Ховдчууд зутруу өвөлжиж мэдэх нь

Ховчдууд энэ өвлийг зутруухан угтаж мэдэхээр болжээ. Учир нь аймгийн төвөө дулаанаар хангах үүрэг хүлээсэн “Бадрах дөл” дулааны станц нь өвлийн бэлтгэлээ хангаагүй байгаа аж. Гурван зуух галлаж байж, аймгийн төвийг дулаанаар хангах ёстой ч өнөөдрийн хувьд ердөө ганц зуухыг л ажилд оруулжээ. Үлдэж байгаа хоёр зуухыг засварлаж дуусахад сарын хугацаа шаардах аж. Тодруулж хэлбэл, ирэх арваннэгдүгээр сарын 1-н гэхэд л хоёр зуух ажилд орж, аймгийн төвийг дулаанаар хангах ажил бүрэн шийдлээ олох аж. Уг нь дулааны цахилгаан станцууд нь хавар, зуны саруудыг оролцуулаад таван сарын хугацаанд зуухнуудаа засварлаж, өвлийн бэлтгэлийг өдийд 100 хувь хангасан байх ёстой ч, хөрөнгө мөнгө байгаагүй гэх мэт шалтгаанаар хойшлуулж явсаар өдийг хүргэжээ. Ер нь “Бадрах дөл” дулааны станцын хувьд жил бүрийн намар иймэрхүү асуудалтай байдаг аж.

Г.Дарь
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж