Боливийн Засгийн газрын гишүүд огцорч эхлэв

Хуучирсан мэдээ: 2011.09.29-нд нийтлэгдсэн

Боливийн Засгийн газрын гишүүд огцорч эхлэв

Амазон мөрний сав нутагт авто зам тавихыг эсэргүүцсэн жагсагчдын жагсаалыг хэтэрхий хатуугаар хөөн тараасны улмаас тус орны Дотоод хэргийн сайд Сача Льоренти (Sacha Llorenti) огцорлоо гэж Associated Press мэдээлэв.

“Аль-Жазира” мэдээлснээр хуучин хүний эрхийн төлөө тэмцэгч байсан сайд огцрох өр­гөд­лөө мягмар гаригт түүний яамыг шүүм­жилсний дараа өгчээ. Гэхдээ жагсаалыг дар­сан хариуцлагыг  Льорентийн орлогчид Эво Моралесийн захиргаа өгсөн байв. Тэр мөн л ог­цорчээ.  Дотоод хэргийн сайдаас гадна Цагаач­лалын асуудал хариуцсан албаны дарга Мария Рене Куирога (Maria Rene Quiroga) огцорсон байв. Батлан хамгаалахын сайд Сесилия Чакон (Cecilia Chacon) түүний урд өдөр бас огцорчээ.

Юкумо хотод хотод болсон жагсаалд  явган марш хийж ирсэн 1000 орчим хүмүүсийн эсрэг 500 цагдаа зогссон байлаа. Тэднийг хөөн тараах үеэр гурван сартай хүүхэд хөнөөгдсөнөөс гадна 37 хүн сураггүй алга болжээ. Тэдний долоо нь хүүхдүүд байв. Тэр өдөр ерөнхийлөгч зам барих ажлыг зогсоосон шийдвэр гаргаж, уг асуудлыг бүх ард түмний санал асуулгаар шийднэ гэсэн байв.

Ш.МЯГМАР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж