Прокурор Тимошенкод долоон жилийн ял төлөвлөв

Хуучирсан мэдээ: 2011.09.29-нд нийтлэгдсэн

Прокурор Тимошенкод долоон жилийн ял төлөвлөв

Украины  экс ерөнхий сайд Тимошенкогийн шүүх хурлын улсын яллагч шүүгч Родион Киреевт хандаж яллагдагчид долоон жилийн хорих ял оноохыг гуйв.

Үүний зэрэгцээ яллагч Тимошенког гурван жилийн турш улс төрийн алба эрхлэх эрхийг хасах, мөн улсад учруулсан гэх бүтэн хагас тэрбум гривенийн хохирлыг нөхөн төлүүлэхийг шаарджээ. Тимошенког 2009 оны байгалийн хийн гэрээг Оростой байгуулахдаа улсад ихээхэн хэмжээний хохирол учруулан албан тушаалаа урвуулан ашигласан гэж буруутгаж байна.

Энэ шүүх хурал гадаад, дотоодод ихээхэн дуулиан босгож, Тимошенког Европын холбоо хамгаалан дэмжиж байгаа учраас шүүх хурлыг дахин хоёр долоо хоногоор хойшлуулаад байна.

Ш.МЯГМАР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж