Хөдөөд хуваарилсан мөнгийг буруу зарцуулжээ

Хуучирсан мэдээ: 2010.04.23-нд нийтлэгдсэн

Хөдөөд хуваарилсан мөнгийг буруу зарцуулжээ

Өнгөрсөн өвлийн зуданд засгийн газраас 26,2 тэрбум төгрөг зарцуулсан дүн мэдээ байна. Харин хөдөө орон нутагт өвөлжилт хүндэрч цөөнгүй малчин өрх малгүй хoцорсон. 2010 оны 4 дүгээр сарын 19-ны байдлаар нийт малын 15,6 хувь буюу 6,9 сая мал зүй бусаар хорогдсон байгаа нь зах зээлийн дундаж үнэд харьцуулж үзсэн тоогор нийтдээ 360,3 тэрбум төгрөгийн шууд хохирол малчдад учирсан аж. Өвөрхангай, Завхан, Архангай, Говьалтай, Ховд, хөвсгөл, Өмнөговь, Увс, Төв, Баянхонгор зэрэг 11 аймагт. Улсын хэмжээнд хорогдсон малын 90,7 хувь нь ноогдож байгаа мэдээ байна. Зудны улмаас 2010,04,19-ны байдлаар нийт 8711 өрх огт малгүй болж, 32765 өрх малынхаа 50-иас дээш хувийг зуданд үхүүлсэн байна. Мөн Улсын хэмжээнд нийт 69,6 мянган малчин өрх арилжааны банкуудад 63,9 тэрбум төгрөгийн өртэй байгаагийн 2,1 тэр бум нь огт малгүй буюу цөөн малтай иргэдэд ноогдож байгаа юм байна. Нөхцөл байдал ийм хүнд байхад сайны хажуугаар саар гэгчээр гамшгийн улмаас орон нутагт хуваарилсан хөрөнгийг зарим аймаг сумдын удирдлагууд зориулалтын бус зүйлд зарцуулж хангалтгүй ажилласан гэсэн шүүмжлэлийг ерөнхий сайд С.Батболд хэлж байсан. Тухайлбал өвөлжилт хүндэрсэн 12 аймагт тус бүр 230 сая төгрөг нийт 27 тэрбум төгрөг олгосныг зарим аймгууд зориулалтын бусаар зарцуулсан. Завхан аймаг сумандаа 100,3 сая төгрөгийг бэлэн мөнгөөр тараасан байна. Зам давааны бөглөрлийг нээх зардлыг 180,3 сая төгрөг хүргэж 145,3 саяар хэтрүүлсэн. Ховд аймагт гурван суманд 30 сая төгрөгийг бэлнээр олгосон. Зам давааны зардлыг 73 сая төгрөгөөр хэтрүүлсэн болохоор холбогдох албан тушаалтанд зохих хариуцлага тооцож байгаа гэнэ.

Б.Алтансүх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж