Ө.Уянга Аидад тоглоно

Хуучирсан мэдээ: 2011.09.29-нд нийтлэгдсэн

Ө.Уянга Аидад тоглоно

Улсын дуурь бүжгийн эрдмийн театр 48 дахь улирлын нээлтийг Ж.Пуччинийн “Чио Чио Сан” дууриар нээж байсан. Тэгвэл 49 дэх жилийн нээлтээ Ж.Вердийн алдарт “Аида” дууриар нээх юм. Театрын нээлтийн тоглолт ирэх аравдугаар сарын 8, 9-нд болох юм. Энэ удаагийн нээлтийн “Аида” дуурьт УДБЭТ-ын гоцлол дуучин Ө.Уянга дуулах гэнэ. Харин Аидагийн аав буюу Эфиопын хаан Амонасрод Э.Амартүвшин дуулах ажээ. Дуучин Ө.Уянгын хувьд анх удаа “Аида” дуурьт дуулах гэж байгаа юм. Харин  дуучин Э.Амартүвшин Ж.Вердийн “Аида” дуурийг анх удаа УДБЭТ-ын тайзнаа тоглсон, нээлтийн тоглолтод Аидагийн аавын дүрд дуулж байсан юм.

Сонирхуулахад, УДБЭТ-ын уран бүтээлчид ирэх 49 дэх улиралд “Спартак” бүжгэн жүжгийг сэргээн тоглох, “Атилла” бүжгэн жүжгийг тавих төдийгүй “Аида” дуурийг говьд тоглохоор зэхэж байгааг дуулгахад таатай байна.

М.Дөлгөөн
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж