Эрүү, уруул тагнайн мэс засал хийлээ

Хуучирсан мэдээ: 2011.09.29-нд нийтлэгдсэн

Эрүү, уруул тагнайн мэс засал хийлээ

Говь-Алтай аймагт Тайванийн хүүхэд гэр бүлийг дэмжих сангийн ивээлээр Монголын уруул тагнайн эмгэг судлалын нийгэмлэг, Эх нялхсын эрүү нүүрний мэс заслын тасгийн эмч мэргэжилтний баг ажиллан эрүү, уруул тагнайн гаж хөгжилтэй хүүхэд болон иргэдэд үнэ төлбөргүй мэс засал хийж, олон хүмүүсийг баярлуулж байна. Тэд тус аймагт ажиллах хугацаандаа 20 гаруй хүнд мэс ажил хийж, 80 гаруй хүүхдэд хэл заслын эмчилгээ үзүүлэн сэргээх эмчилгээний витамин олгож, уруул тагнайн төрөлхийн гаж хөгжил эмгэгийг мэс засал, сэтгэл засал, хэл яриан засал зэрэг багийн цогц эмчилгээгээр олон үе шаттайгаар засан эмчилж байгаа аж. Алслагдсан бүс нутагт амьдардаг, яваад эмчлүүлэх боломжгүй иргэдийн нөхцөлийг харгалзан орон нутагт ажиллаж байгаа энэ багийг Тайванийн хүүхэд гэр бүлийг тэтгэх сан санхүүжүүлж 10 жилийн хугацаанд Монголын бүх аймагт ажиллан эрүү, нүүр, уруул тагнайн төрөлхийн гаж хөгжлийг засах эмчилгээг хийхээр болжээ. Мөн Улаанбаатар хотод эмчилгээ хийлгэхээр очиж байгаа иргэдийн тав тухтай байх нөхцөлийг Хонгконгийн хөрөнгө оруулалттай “ST” компани бүрдүүлж тусгай байрыг бэлтгэж өгсний дээр ирэх очих зардлыг даах юм байна.

А.Зул
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж