Байгаль хамгаалагч нарт сургалт явууллаа

Хуучирсан мэдээ: 2011.09.29-нд нийтлэгдсэн

Байгаль хамгаалагч нарт сургалт явууллаа

Архангай аймгийн Цэцэрлэг суманд хөдөө сумдын идэвхтэн байгаль хамгаалагч нарын хууль эрхзүйн мэдлэгийг дээшлүүлэх, хяналт шалгалтын арга барилыг эзэмшүүлэх сургалтыг аймгийн БОАЖГ, Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгтэй хамтран зохион байгуулав. Байгаль орчин, аялал жуулчлалын дэд сайд Ч.Жаргалсайханы энэ оны албан бичгийг үндэслэн тус газрын даргын баталсан хөтөлбөр, төлөвлөгөөний дагуу сургалтын бэлтгэл ажлыг хангаж 19 сумын 38 идэвхтэн байгаль хамгаалагчийг хамрууллаа. Уг сургалтад аймгийн БОАЖГ–ын мэргэжилтнүүдээс гадна Мэргэжлийн хяналтын газар, Онцгой байдлын хэлтэс, Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасаг, Ус цаг уур, орчны шинжилгээний албаны холбогдох албан тушаалтнууд илтгэл тавьж, сонсогчдын сонирхсон асуултад хариулжээ. Сургалтаар идэвхтэн байгаль хамгаалагчийн эрх үүрэг, тэднийг ажиллуулах, ажлын дүнгээр урамшуулах, байгаль орчны багц хууль, түүнийг дагалдан гарсан журмуудыг хэрэгжүүлэхэд хяналт тавихад анхаарах зүйлс, ойн тухай хуулийн хэрэгжилт, эрхийн бичгийг олгох, аялал жуулчлалын тухай, ахуйн хог хаягдлын тухай хуулиуд, Германы байгаль хамгааллын туршлагаас тодорхой ойлголт өгчээ. Тэд өөр хоорондоо туршлага солилцож, гарын авлага материалаар хангагдан, хоёр талын унааны замын зардлыг авч, цаашид юун дээр анхаарах вэ гэдгээ тогтон хамтран ажиллахаар болсон байна.

А.Зул
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж