
Өмнө нь тус хэргийг 2009 оны нэгдүгээр сард Хан-Уул дүүргийн шүүхэд гурван өдрийн турш хэлэлцэж, 4.6 жилийн хорих ял оноож байсан юм. Гэвч хэрэг хоёр ч удаа нэмэлт мөрдөн байцаалтад буцаж байв. П.Даш, Л.Алтангэрэл нарыг улсад 300 сая төгрөгийн хохирол учруулсан, бараа материал, машин техникийг тендерийн шалгаруулалтгүйгээр авсан, холбогдох хуулийг ноцтой зөрчсөн гэх үндэслэлээр 2007 онд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн юм. Тэдэнд эрүүгийн хуулийн 263.2-т зааснаар буюу төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэх үндэслэлэээр буруутгаж байгаа. Хэрэв гэм буруутай нь шүүхээр тогтоогдвол тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг таван жил хүртэл хугацаагаар хасч хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс нэг зуу дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл таван жил хүртэл хугацаагаар хорих ялаар шийтгэнэ гэж заажээ.