
Тус тэмцээнийг 12-13, 14-15, 16-17 насны ангиллаар бөөрөнцөг шидэлт, уртын харайлт, эмэгтэй 60, эрэгтэй 100 метрын гүйлт гэсэн төрлөөр гурван үе шаттайгаар зохион байгуулсан бөгөөд өнөөдөр эцсийн дүн гарч, шилдэг багийнхан “Алтан гранпри” шагналыг хүртлээ. Тодруулбал, тэргүүн байрт, БСШУЯ-ны харьяа Мэргэжлийн сургалттай Биеийн тамир,спортын дунд сургууль, хоёрдугаар байрт нийслэлийн 37 дугаар дунд сургууль, гуравдугаар байрт Ирээдүй цогцолбор сургууль тус бүр шалгарлаа. Харин дөрөвдүгээр байрт нийслэлийн 67 дугаар дунд сургууль, тавдугаар байрт нийслэлийн 33 дугаар дунд сургууль тус тус шалгарав.
Г.Дарь