Н.Түвшинбаяр нэрэмжит тэмцээнтэй болжээ

Хуучирсан мэдээ: 2011.09.28-нд нийтлэгдсэн

Н.Түвшинбаяр нэрэмжит тэмцээнтэй болжээ

Олимпийн наадмаас хүсэн хүлээсэн алтан медалийг Монгол Улсын хөдөлмөрийн
баатар, гавьяат тамирчин Н.Түвшинбаяр одоогоос гурван жилийн өмнө
авчирч Монголын спортын түүхэнд том гавьяа байгуулсан. Тэгвэл, Монгол
Улсын анхны олимпийн аварга Н.Түвшинбаярын нэрэмжит жүдо бөхийн багийн
улсын аварга шалгаруулах анхдугаар тэмцээн болох гэж байна. Тэмцээн ирэх
сарын 7-нд Буянт-Ухаа дахь спортын шинэ цогцолборт болох ажээ. Тэмцээнд
оролцох баг тус бүр долоон хүний бүрэлдэхүүнтэй байх ёстой гэнэ. Анх
удаа зохион байгуулж буй уг тэмцээнийг хойшид уламжлал болгон зохиох юм
байна.

“Спортын шуудан”

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж