Засгийн газраас зудад зарцуулсан төсөв

Хуучирсан мэдээ: 2010.04.23-нд нийтлэгдсэн

Засгийн газраас зудад зарцуулсан төсөв

Монгол Улсын ерөнхий сайд С.Батболд УИХ-ын чуулганд мэдэгдэл хийлээ. Мөн энэ өвөл зуданд нэрвэгдэж малгүй болсон аймаг, сумдад Засгийн Газраас хэрхэн тусалсан талаар тайлан мэдээ өгсөн юм. Өвөлжилтийн байдалтай холбогдуулан Засгийн газар, Улсын онцгой комисс холбогдох яам, мэргэжлийн байгууллагуудын ажилтнуудыг орон нутагт ажиллуулж цаг үеийн байдалд бодит дүгнэлт хийж 15 аймгийн 80 сум гамшгийн байдалтай, 17 аймгийн 95 сум зудтай өвөлжсөн гэсэн дүгнэлт гаргасан байна. Үүнээс үзхэд өнгөрсөн өвөл тохиолдсон гамшиг, зудад манай улсын нийт ннутаг дэвсгэрийн 80,9 хувь буюу 175 сумын 97,5 мянган малчин өрх өртсөн нь цар хүрээ, хамарсан хүний тоо, учруулсан хохирлын хэмжээгээрээ сүүлийн жилүүдэд тохиолдсон зудаас илүү хохиролтой байна. Үүнтэй холбогдуулан Засгийн газар 2009 оны 9 дүгээр сараас өнөөдрийг хүртлэх хугацаанд 26,2 тэрбум төгрөг зарцуулсан байна. 2009-2010 онд нийт 7 удаагийн тогтоолоор нөөц хөрөнгө болон, холбогдох сайдын багцад зохицуулалт хийж 6,8 тэрбум төгрөг. Олон улсын байгууллага, тусламжийн хөтөлбөрүүдээс зуданд нэрвэгдсэн малчдад өргөн хэрэглээны бараа, хүнс зэрэг тусламж үзүүлсэн аж. Мөн үрэгдсэн малын сэг зэмийг устгах ажилд 11,9 тэрбум төргөг зарцуулж, гадаад дотоод улсуудын тусламжаар 6,7 тэрбум төгрөг, дотоод хандиваас 784 сая төгрөг төвлөрүүлэн зарцуулсан байна.
Тусламжинд олгосон 6,8 тэрбум төгрөгийн зарцуулалтыг нэр төрлөөр нь авч үзвэл 36,2 хувийг өвс, тэжээл олгоход, 20,6 хувийг тээврийн зардалд, 17,3 хувийг малчдын эрүүл мэнд, нийгмийн үйлчилгээнд, 16,7 хувийг малын эрүүл мэнд сэг зэм устгалд, 9,2 хувийг цасанд боогдсон зам даваа нээхэд тус тус зарцуулсан байна. Одоогийн байдлаар хөдөө орон нутагт малчид Хаврыг хэрхэн давах талаар УИ-ын гишүүд, ЗГ-ын гишүүд хэлэлцэж байна.

Б.Алтансүх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж