Канадын шигшээгийнхэн Монголд ирлээ

Хуучирсан мэдээ: 2010.04.23-нд нийтлэгдсэн

Канадын шигшээгийнхэн Монголд ирлээ

Канадын чөлөөт бөхийн шигшээ багийн гурван тамирчин өчигдөр Улаанбаатарт ирлээ. Канадын шигшээ багийн 55, 84, 96 кг-ын жинд барилддаг эдгээр гурван тамирчин манай улсад арав хоногийн хугацаанд хамтарсан бэлтгэл хийх ажээ. Монголын чөлөөт бөхийн холбооны урилгаар Монголд ирээд буй Канадын тамирчид маргааш Спортын төв ордонд болох насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээний сорилд оролцох юм байна. Сонирхуулахад, Канадын чөлөөт бөхийн багийн дасгалжуулагчаар ОУХМ Н.Лхамсүрэн ажилладаг юм байна.
Б.Энх
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж