Сэлэнгийн сумдад тог тасарчээ

Хуучирсан мэдээ: 2011.09.28-нд нийтлэгдсэн

Сэлэнгийн сумдад тог тасарчээ

Сэлэнгэ аймагт өнгөрсөн шөнө орсон их хэмжээний цас болон цасан шуурганы улмаас хэд хэдэн сумд цахилгаангүй болоод байна. Их хэмжээний цасны улмаас Дархан-Уул аймаг, Сэлэнгэ аймагт үүссэн замын хүндрэлийг Сэлэнгэ, Дархан-Уул аймаг, Улаанбаатар хотын Автозамын ашиглалт засвар, арчлалтын газруудаас  бригадууд гарч, цэвэрлэгээ хийсэн тул авто зам хаагдаагүй талаар нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээлэв. Харин Дархан-Уул аймгаас Сэлэнгийн зам дагуух өндөр хүчдэлийн тулгуур баганууд унасан тул одоогоор Дархан-Уул аймгийн Дархан сум, Сэлэнгэ аймгийн Хүдэр, Ерөө сумд цахилгаангүй байна. Улаанбаатар, Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн аваарын бригадууд тус бүс нутагт тэдгээр тулгуур багануудыг сэргээн босгохоор ажиллаж байгаа ажээ. Түүнчлэн өнгөрсөн шөнө орсон их цасны улмаас Дархан-Уул аймгаас Улаанбаатарын чиглэлийн замын 114 дүгээрт байрлах 16 тулгуур багана унасан бөгөөд үүнийг засварлахаар холбогдох байгууллагын хүмүүс ажиллаж байгаа хэмээн Нийслэлийн онцгой байдлын 105 тусгай дугаараас мэдээллээ.

Г.Даша

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж