Юлия Темошенко шүүх хурлыг зохиомол шоу гэв

Хуучирсан мэдээ: 2011.09.28-нд нийтлэгдсэн

Юлия Темошенко шүүх хурлыг зохиомол шоу гэв

Украйны Ерөнхий сайд асан Юлия Темошенкод яллагчид долоон жилийн ял төлөвлөж байна. 2009 онд ОХУ-тай түүний байгуулсан байгалийн хийн гэрээ  Украйны талд ашигггүй болсон гэж үзэж буруутгаж байгаа билээ. Өчигдөр болсон шүүх хурал дээр Юлия Темошенко өөрт нь тулгасан ялыг эсэргүүцэж, шүүх хурлыг “зохиомол шоу” гэж нэрлэсэн байна. АНУ, Европын холбоо Украйны шүүхээс шударга шүүлт явуулахыг шаардаж дуу хоолойгоо нэгтгэсэн байна. Харин Украйны Ерөнхийлөгч асан Виктор Юшенко болон түүнийг дэмжигчид эсрэг байр суурьтай байгаа юм. Юлия Тимошенког шүүх засаглалыг үл хүндэтгэсэн гэж  өнгөрсөн наймдугаар сард баривчилснаас хойш саатуулж байгаа юм.

Украйны Ерөнхий сайд Микола Азаров мэдэгдэл хийхдээ “ОХУ-ын тал байгалийн хийн гэрээнд өөрчлөлт оруулах асуудлаар хэлэлцээ хийхийг зөвшөөрсөн авч Оросын байгалийн хийн монопол Газпром шинэ гэрээ байгуулахаас татгалзсан” гэжээ. АНУ, Европын холбоо Юлия Темошенког яллаж буй үндэслэлээ тодорхой болгохыг хүссэнээс шүүх хурал есдүгээр сарын 12 хүртэл хойшлогдсон юм. АНУ, Европын холбоо Юлия Темошенког суллаж, ирэх жилийн сонгуульд өрсөлдөх эрх олгохыг Украйнаас шаардсаар байгаа юм.

Н.Энх
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж