Хотын дарга нийслэлийн цагдаагийн газраар зочлов

Хуучирсан мэдээ: 2011.09.28-нд нийтлэгдсэн

Хотын дарга нийслэлийн цагдаагийн газраар зочлов

Хотын дарга Г.Мөнхбаяр өчигдөр нийслэлийн Цагдаагийн газрын үйл ажиллагаа болон цагдаагийн албан хаагчидтай уулзжээ. Нийслэлийн цагдаагийн газрын хуучин байрыг буулгаж,  уг газарт нь дахин барилга барихаар шийдвэрлээд удаагүй байгаа. Халаасны хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх тасгийн байранд нүүж ороод удаагүй байгаа тус газарт Улаанбаатар хотын захирагч Г.Мөнхбаяр зочилсон байна. Хотын Засаг даргад Нийслэлийн цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа С.Баатаржав холбогдох мэдээллийг өгч,  нийслэлийн эрүүгийн болон хэв журмын нөхцөл байдлыг танилцуулсан байна. Хотын Засаг дарга Нийслэлийн цагдаагийн газрын алба хаагчидтай уулзан, ахуй нөхцөл байдалтай нь танилцан тулгамдаад байгаа зарим асуудлыг шийдвэрлэж өгөхөө амлажээ. Дашрамд дурдахад, Нийслэлийн цагдаагийн газрын дарга удирдамж гарган нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа саун массаж, РС тоглоомын газарт нэгдсэн шалгалт хийж, зөрчилтэй газруудад холбогдох хуулийн дагуу арга хэмжээ авсан байна.
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж