Прокурор даалгавар бичжээ

Хуучирсан мэдээ: 2011.09.28-нд нийтлэгдсэн

Прокурор даалгавар бичжээ

Нийслэлийн Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр есдүгээр хорооны нутагт 20 настай охиныг хөнөөж, цогцсыг нь шатаасан  ноцтой хэрэг өнгөрөгч  зургадугаар сард гарч, олныг цочирдуулсан билээ. Уг хэргийг УМБГ-ын Онц хүнд зохион байгуулалттай гэмт хэрэг мөрдөх хэлтэст гурван сарын турш мөрдөн  шалгаж байна. Өнгөрөгч долоо хоногт уг хэрэгт хяналт тавьж буй нийслэлийн Прокурорын газрын хяналтын прокурор Г.Мижиддорж “мөрдөн байцаалтын ажиллагаа дутуу хийгдсэн” гэх үндэслэлээр даалгавар бичиж, хэргийг УМБГ-т буцаажээ. Дээрх онц ноцтой хэрэгт 16 настай Г, У нарыг сэжигтнээр татан цагдан хорьж байгаа юм. Мөн хэрэгт хамаатай байж болох 16 настай гурван  хүүхдийг гадуур байлган шалгаж байна. Хэргийг үйлдсэн гэх  Г, У нар нь 20 настай Б-ийн амийг хөнөөн, улмаар хэргийн ул мөрөө баллахын тулд цогцсыг нь жалганд хаяж шатаасан гэдгээ мөрдөн байцаалтын явцад хүлээжээ. Уг хэрэг өнгөрөгч зургадугаар сарын 16-ны өдөр гарсан ч хэрэгт холбогдогчдыг дөрөв хоногийн дараа саатуулсан байна.

С.Отгон
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж