Бөхийн тааврын азтангууд тодорлоо

Хуучирсан мэдээ: 2011.09.28-нд нийтлэгдсэн

Бөхийн тааврын азтангууд тодорлоо

www.mminfo.mn сайтын хамт олон монгол бөхөө дэмжиж, дэлхийн дээд
амжилтын Гиннесийн номд бүртгүүлэх 6002 бөхийн барилдааны шөвгийн
зургаад үлдэх бөхчүүдийн тааврыг бөх сонирхогчдынхоо дунд зарласан
билээ. Тааврын уралдааны болзлын дагуу шөвгийн зургаан бөхийн нэрийг таасан цорын ганц хүнд 6.000.002 төгрөгийн шагнал гардуулах байсан билээ. Харамсалтай нь шөвгийн зургаан бөхийг таасан хүн хараахан гарсангүй. Харин сүүлийн таван бөхийн нэрийг таасан таван оролцогч тодорсон юм. Mminfo.mn-ийн хамт олон дээрх таван оролцогчийг тодорхой хэмжээнд урамшуулах  нь зүйтэй гэж үзсэн бөгөөд дөнгөж сая таван азтанд шагналыг нь гардууллаа. Таван бөхийн нэрийг таасан оролцогч Ц.Хосбаяр, Д.Батсүрэн, С.Ламжав, Ү.Секей, Д.Дөлгөөн нарт mminfo-гийн хамт олон тус бүр 60.002 төгрөгийн шагнал гардуулан өгөв. Гиннесийн номд бүртгэх 6002 бөхийн барилдаан гэдэг бэлгэдлийг бодож, жаран мянга хоёр төгрөгөөр азтануудаа шагнаж байгаа бөгөөд дөнгөж сая албан ёсоор гардуулан өгч, баярын оргилуун дарс буудууллаа.

Л.Дэлгэр
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж