Б.Мөнгөнтуул Европын клубуудын аваргад оролцож байна

Хуучирсан мэдээ: 2011.09.28-нд нийтлэгдсэн

Б.Мөнгөнтуул Европын клубуудын аваргад оролцож байна

Словен улсад болж буй Европ тивийн клубуудын аварга шалгаруулах тэмцээний гурав дахь өргийн мэдээллээс хүргэе. Уг тэмцээнд манай улсаас их мастер Б.Мөнгөнтуул оролцож байгаа юм. Тэрээр ОХУ-ын “Гипроречтранс” клубын бүрэлдэхүүнд багтжээ. Түүний хувьд багийнхаа хоёрдугаар ширээнд тоглож байна. Энэ тэмцээнд Европын эмэгтэй шатарчдын клубуудээс шалгарсан 10 гаруй баг оролцож байгаа бөгөөд тэдгээрийн бүрэлдүүнд дэлхийн хамаг шилдгүүд багтаж байна. Дэлхийн аварга Хоу Ифан магнайлсан “Монте Карло”-гийн клубтэй  чансаагаар зургаад бичигдсэн ОХУ-ын “Гипроречтранс” эхний тавилд учраа таарахдаа 2.5-1.5 харьцаагаар ялав. Манай шатарчны хувьд энэ тоглолтод тун чухал үүрэг гүйцэтгэсэн. Тэрээр Шведийн алдарт шатарчин, их мастер Крамлингийг цугцвангд оруулж хожсон байна.                                        

Б.Мөнгөнтуул — П.Крамлинг

1. e4 c5 2. Nf3 a6 3. Nc3 e6 4. d4 cxd4 5. Nxd4 b5 6. Bd3 Qb6 7. Be3 Bc5 8.Nce2 Nf6 9. O-O Ng4 10. Bd2 Nc6 11. c3 Nce5 12. Bc2 Bb7 13. b4 Be7 14. a4 Nf6 15. Ng3 Nc4 16. Bc1 O-O 17. Re1 d6 18. Nf1 Rac8 19. Nd2 g6 20. axb5 axb5 21.Nxc4 Rxc4 22. Ra5 e5 23. Nxb5 Bxe4 24. Bb3 Rcc8 25. Be3 Qb8 26. Bh6 d5 27. Bxf8 Rxf8 28. Na7 d4 29. cxd4 Bxb4 30. Rb5 Qxa7 31. Rxb4 Rd8 32. d5 Bxd5 33. Rxe5 Qc7 34. Rxd5 Rxd5 35. Bxd5 Nxd5 36. Rd4 Nf6 37. h3 h5 38. Rd8+ Kg7 39. Qd4 Qc1+ 40. Kh2 Qc7+ 41. Rd6 Qe7 42. h4    1-0

“Спортын шуудан”
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж