Ирэх сард хунгийн чуулга болно

Хуучирсан мэдээ: 2011.09.28-нд нийтлэгдсэн

Ирэх сард хунгийн чуулга болно

Сүхбаатар аймгийн Дарьганга суманд жил бүрийн 10 дугаар сард хун шувууд олноороо чуулдаг билээ. Тэгвэл ирэх сарын 7-9 өдрүүдэд Дарьганга суманд хунгийн чуулган үзэх арга хэмжээг зохион байгуулах гэж байна. Энэхүү арга хэмжээг Сүхбаатар аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар болон Дарьганга сумын Засаг даргын Тамгын газар хамтран зохион байгуулах юм байна. Хунгийн чуулган нь жуулчдыг ихээр татдаг зүйлийн нэг билээ. Халуун орныг зорих гэж байгаа хун шувууд Дарьганга суманд жил бүр ийнхүү чуулдаг бөгөөд ойрын хэдэн жил гадны жуулчид болон монголчууд нэлээдгүй сонирхож зорин очиж үздэг болсон байна.

“Улс төрийн тойм” сонин
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж