Хуучирсан мэдээ: 2011.09.28-нд нийтлэгдсэн

Б.Хурц ажилдаа орлоо

Өнгөрсөн жил гаруй хугацаанд Англид хоригдсон ҮАБЗ-ийн ажлын албаны дарга Б.Хурц өчигдөр эх орондоо ирсэн билээ. Энэ сарын 22-нд суллагдаж, улмаар Сөүлд биеэ эмчлүүлээд өчигдөр эх нутагтаа хөл тавьсан түүнийг онгоцноос дөнгөж буугаад байхад нь манай сурвалжлагч түүнтэй утсаар холбогдоход “Дарга намайг шууд ажилдаа ор гэсэн” хэмээж байсан юм. Тэгвэл Б.Хурц өнөөдрөөс ажилдаа орж, Төрийн ордон руу ажилдаа ирэхийг нь олон хүн харсан тухай www.topmedee.mn сайтад мэдээлжээ.

Т.Маша
.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж