Ахмадууддаа хүндэтгэл үзүүллээ

Хуучирсан мэдээ: 2011.09.28-нд нийтлэгдсэн

Ахмадууддаа хүндэтгэл үзүүллээ

Нийслэлийн Чингэлтэй дүүрэгт  100-аас дээш настай 6 азай буурал, 85-100 насны хүртэлх насны 416 өндөр настан, ахмад дайчин 78, хөдөлмөрийн баатар 5, төрийн соёрхолт 7, ардын цолтон 9, гавьяат 95, алдарт эхийн  I, II одонт эх 3700 хүн амьдарч байна. Дүүргийн ИТХурал , Засаг даргын Тамгын газраас жилд 2 удаа ахмад настнаа хүлээн авч хүндэтгэл үзүүлдэг уламжлал ёсоор өнөөдөр арга хэмжээг зохион байгууллаа. Нийслэлийн Засаг дарга Г.Мөнхбаяр, УИХ-ийн гишүүн, Эрдэс баялаг эрчим хүчний сайд Д.Зоригт, УИХ-ийн гишүүн  Д.Очирбат нар ахмадууддаа хүндэтгэл үзүүллээ.

Энэ үеэр дүүргийн ИТХурлын дэргэдэх “Ногоон булан” ахмадын амралт сувиллын газар, “Номин “сууц өмчлөгчидийн холбоо, Үйлс нэгтэн өрхийн эмнэлэгийг ахмад настанд ээлтэй  байгууллагаар шалгаруулж шагнал гардуулав.
 
Мөн ахмад настанд ээлтэй иргэнээр тус дүүргийн 4 дүгээр хорооны иргэн Д.Дамдин, 14 дүгээр хорооны иргэн С.Оюунгэрэл, 18 дугаар хорооны иргэн М.Энхтуяаг нэрлэлээ.

Төр захиргааны байгууллагаас ахмад настнуудынхаа талаар Монгол Улсын нийгмийн халамжийн хүрээнд авч хэрэгжүүлж байгаа бодлого, шийдвэр, халамжийн сангаас  иргэдэд нийгмийн халамжийн, тэтгэмж хөнгөлөлтийг тогтоон олгох, халамжийн үйлчилгээнд  хамруулах нийгмийн хамгааллын олон талт арга хэмжээг авч хэрэгжүүлжээ. Тэдний эрүүл мэндэд  онцгойлон анхаарч дүүргийн биеийн тамир спортын хорооны байр,  4, 18 дугаар хорооны өрхийн энмнэлгийн байранд “Ахмад настны чийрэгжилт, хөгжлийн төвийг байгуусан бөгөөд  орчин үеийн тоног төхөөрөмжөөр сэргээн засах үйлчилгээг  1-9 хорооны ахмад настанд үзүүлдэг болжээ. Энэ сарын  байдлаар 1000 гаруй иргэд тус төвөөр үйлчлүүлсэн байна. Түүнчлэн дүүргийн 19 дүгээр хороо Сэлбэ голын эрэг дээр ахмадын амралт сувилалын цогцолбор барьж эхэлсэн байна.

Эх сурвалж: www.ulaanbaatar.mn
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж